СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн настай хүү зүү залгиж, нээлттэй хагалгаанд орлоо
2022/05/19
Дөрвөн настай хүү энгэрийн зүү залгисныг мэс заслын аргаар гаргаж авлаа.
Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн ерөнхий мэс заслын тасагт зүү залгисан дөрвөн настай хүү мэс засалд оржээ.
Зүү хүүхдийн цагаан мөгөөрсөн хоолойд байсан бөгөөд дурангаар авах боломжгүй нөхцөлтэй байсан учир нээлттэй хагалгаа хийсэн байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид аюултай эд зүйлсийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах, хүүхдээ юугаар хэрхэн тоглож байгааг анхаарч сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
шаабар · 2022/05/19
Хагалгааны үед зүү нь олдохгүй маш хэцүү байдаг. Аргаа бараад рентгенээр харж байж арай гэж барьж гаргаж байсан түүх санагдлаа. Уг нь зүү судас дагаж явсаар байгаад хаа нэгтээгээр цоолоод гарчихсан тохиолдол байдаг л юм. Ер нь бол хүнд хүнд