Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар манай улсад гадаадын 120 орны 16 919 иргэн түр болон албан, хувийн шалтгаанаар оршин суух зөвшөөрөлтэй амьдарч байна. Үүний дийлэнх хувийг БНХАУ болон ОХУ-ын иргэд эзэлж байгаа аж.

Өнгөрсөн 2021 онд манай улсад ОХУ-ын 1979 иргэн түр оршин суудаг байв. Харин 2022 он гарсаар энэ тоо нэмэгдэж, дөрөвдүгээр сарын байдлаар 2407 иргэн цагаачлах хүсэлт гарган, түр оршин сууж байгааг ГИХГ-аас мэдээлэв.

 

Тухайн 2407 иргэн дараах хэлбэрээр албан ёсны виз мэдүүлж манай улсад түр оршин сууж байна. 

 

Оршин сууж буй хэлбэр 

 

2021

2022

Албан хэргийн зорилгоор

141

176

Хөрөнгө оруулагч

86

104

Хөдөлмөр эрхлэх зорилгоор

325

373

Суралцах зорилгоор

40

337

Гэр бүлийн зорилгоор

629

664

Цагаачлах зорилгоор

590

586

Хувийн зорилгоор

128

140

Шашны зорилгоор

8

3

Түр ирэгч

29

24

Нийт

1976

2407

 


ОХУ-ын иргэд виз мэдүүлэхгүйгээр манай улсад дээд тал нь 30 хоног хүртэлх хугацаанд зорчих боломжтой. Харин 30 хоногоос илүү хугацаагаар манай улсад оршин суух, цагаачлах хүсэлтэй бол өөрийн биеийн давхцахгүй өгөгдлийг/хурууны хээ, зураг/ бүртгүүлж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдан, ГИХГ-т хүсэлт гарган шийдвэрлүүлдэг байна.

 

Энэ он гарснаас хойш түр буюу 30 хоногийн хугацаагаар Оросын 18 171 иргэн манай улсад орж иржээ. Тэдний 17 225 хүн нь 30 хоногийн дотор буцаад гарсан гэсэн мэдээллийг ХХЕГ-аас өгч байна.

 

Харин манай улсын 128 100 иргэн Орос руу гарч, 121 100 нь буцаж, эх орондоо иржээ.

 

Б.Намуунзаяа

shuud.mn