би ганц бие эмэгтэй. Нас минь яваад байдаг найзуудынхаа хүүхдүүдийг харахаар хүүхэдтэй болмоор санагдах юм. Гэтэл итгээд явах эр хүн таарахгүй юм. Сүүлийн үед эрчүүд эхнэрээ зодсон, төрсөн хүүхдээ харгисласан гэх мэдээлэл газар саагүй гарах болсон болохоор заримдаа ч айх юм. Дээр нь гэр бүлтэй болсон найзуудыгаа хараад нөхөргүй ганцаараа явж байсан нь дээр ч юм шиг. Байнга асуудал үүсч хэн нэгнээ хуурах, нөхөр нь хүүхдээ тоохгүй хаяж явааг нүдээрээ хараад аймшигтай санагддаг. Одоо 30 хүрч яваа намайг хүмүүс хүн тоодоггүй авгай л гэж боддог байх. Гэхдээ үнэхээр сэтгэлд таарах эр хүн шиг эр хүн олдохгүй байна аа. Заяаны хань зам дээр гээд хараад яваад л байх уу?