Оросын төв телевизээр Дарханы замыг доог тохуу болгон ярьж байна
2022/05/27
Дарханы авто замын бүтээн байгуулалт олон жил сунжирсан нь монголчуудыг бухимдуулж байгаа билээ. Тэгвэл энэ асуудал Монголын хилээс хальж, хөрш орны ярианы сэдэв болжээ.
Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч гэгддэг хөтлөгч Владимир Соловьевын “Вечер” ярилцлагын нэвтрүүлгээр Дарханы замын талаар доог тохуу болгон ярьсан байна.
Уг нэвтрүүлгийн Лхагва гарагийн дугаарт оролцсон ОХУ-ын төрийн Думын тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, Евразийн интеграц хариуцсан байнгын хорооны дэд дарга Константин Затулин хөрш орнуудыг холбосон зам тээврийн асуудлын талаар ярьжээ.
Ингэхдээ хамгийн муу жишээгээр Орос-Монголын зам тээврийг нэрлэсэн байна.
“Сарын сүүлээр би Монголд уригдсан юм. Тэгэхдээ би Монголд очих боломжгүйг олж мэдсэн. Тийшээ онгоц нисэхгүй байна. Зам ч байхгүй байна. Улаан-Үд хүртэл нисээд цаашаа хил хүртэл машинаар явна. Тэгээд хилээр гараад 200 км замгүй. Манай хилээс Улаанбаатар хүртэл зам байхгүй шүү. Эх орны дайны үеэр монголчууд бидэнд чадах ядахаараа тусалж байсан… Бид ч үүнд нь талархаж явдаг. Гэтэл энэ олон жилийн хугацаанд бид яагаад Монголтой хэвийн замаар холбогдож болоогүй юм бэ?” гэж Затулин ярьжээ.
Агаарын замаар Монголд хүрэхэд заавал Истанбул, Сөүлийн аль нэгээр дамжиж нисэхээр байгааг тэр бас хэлсэн байна.
Энэ үеэр хөтлөгч Соловьев “Мориор явахгүй яасан юм бэ?” гэж хошигноход нэвтрүүлэгт оролцогсод инээлдэж байв.
Хуу татаж хаясан Дарханы зам нь оросуудын элэг доог болж байх юм
del · 2022/05/28
үнэн хэлжээ
зочин · 2022/05/27
хэн ир гэсэн юм вэ өөрсдөө дурандаа ирээ биз дээ европ руу хүлээж авах орон бахйгү йболоо биз дээ
Зочин · 2022/05/27
Зочин · 2022/05/27
Дарханы зам энэ сэдвээр бид бие даасан улс гэхэд бас хэцүү ОУ-аас зээл аваад мөнгө нь байгаа тэгээд энэ бид ч ёстой дэлхийн шившиг тэр хүмүүсийн нүдэн орсон хог болждээ