Иргэдийн амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхээр нийтийн өмчийн зарим байршлыг чөлөөлөн, тохижуулах ажилд гарсан зөрчилдөөний талаар мэдээлж байна.

Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн амны амралт зугаалгын буюу ногоон бүс рүү нэвтрэх ганц орох, гарах гарцыг экскаватораар хаасан байсан. Ингэснээр онцгой нөхцөл байдал үүссэн үед цагдаа, эмнэлэг, онцгой байдлын алба очиж ажиллах аргагүй болгосон байв. Иймд иргэдийн гомдлын дагуу очиж ажилласан. Мөн тухайн бүсэд их хэмжээний хог хуримтлагдсан байсан.

Тусгай хамгаалалтын газар нутаг буюу 435 га талбайн 38.2 га талбайг ашигладаг. Ингэхдээ судалгаа шинжилгээний зориулалтаар түр отоглох боломжтой байдаг. 

Сүүлийн таван жилд гэмт хэрэг зөрчлийн 150 дуудлага тухайн бүсэд илэрлээ. Судалгаа шинжилгээ зориулалтаар отоглох бус архиддаг газар болсон. Газрын тухай хуулийн дагуу албадан буулгах ажиллагаа явагдсан. Холбогдох бүх хуулийн дагуу явагдсан үйл ажиллагаа юм. Албадан  буулгасан объектуудын нэлээд нь нурж унах эрсдэлтэй болсон байсан" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: