Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс $1.5 тэрбумаар өсжээ
2022/06/13
Улсын нийт гадаад өр 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал, нийт гадаад өр 2022 оны эхний улиралд 33.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (4.6%) тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 87.8 (0.3%) сая ам.доллароор өссөн байна.
Нийт гадаад өрийг харвал
- 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
- 8.9 тэрбум ам.доллар буюу 26.3 хувийг бусад салбарынх,
- 8.4 тэрбум ам.доллар буюу 24.7 хувийг Засгийн газрынх
- 2.6 тэрбум ам.доллар буюу 7.7 хувийг Төв банкных,
- 1.4 тэрбум ам.доллар буюу 4.2 хувийг Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
DR. ADITYA · 2022/06/14
yana be,ardyyd aa!!! · 2022/06/13
Neereen ene gadaad er yanaa be??....emneh zasagt ajillaj baisan darga nariig bygdiig dyydaj abchiraad hyraldah heregtei hen heniih ni yed heterhii ikhe ertei bolj baisan tyhaid odoo il bolgo?....daraa ni ene eriig herhen yaj baragdyylah tyhaid tylhtai yarilzah heregtei dee!!!enyynees bolj yuich bolj medne syy??????????????Mongol hyn erend dyrgyi ee!!ert hyn eedledeggyi ettei mal targaldaggyi gej ertnees naas yarij irsen tyyhtei yum!!!!yana be?...ardyyd aa??????????????????