Чингис хааны музейн тохижилтын ажил үргэлжилж байна. 

Тус музейн гаднах хананд байрлуулсан дүрст тэмдгийн талаар хэвлэлийн ажилтнаас нь тодруулахад "Музейн гаднах хананд таван их хааны тамгыг дүрсэлсэн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсаараа удахгүй өгөх болно" гэлээ.

Түүнчлэн ирэх сард нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж. 

Чингис хааны музей нь 

  • Монголын эртний төрт улсуудын танхим
  • Их Монгол улсын танхим
  • Монголын эзэнт улсын танхим
  • XV-ХХ зууны Монгол Улсын танхим
  • Дэлхий дахин ба монголчууд, монгол бахархлын зэрэг танхимтай байх юм. 

2020 оны дөрөвдүгээр сарын 2-нд шав тавьснаар тус музейн барилгын ажил эхэлж байв. “Чингис хаан” музейн барилга нь 20,500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй -соён гэгээрлийн цогцолбор юм.