Ц.Элбэгдорж АН-ын дарга болчихвол Х.Баттулгатай ойлголцож чадна гэжээ
2022/06/29
Ардчилсан намын XIV их хурал 7-р сарын 2-нд болно. Ардчилсан намын эрх барих дээд байгууллага болох Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгуулийг энэ оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулж 5 дугаар сарын 29-ний өдөр санал хураалт явагдаж, шинэ гишүүдээ сонгосон.
Тэгвэл Ардчилсан намын XIV их хурлаар АН-ын ҮБХ-ны шинээр сонгогдсон гишүүдээ ёслол төгөлдөр батламжлах аж.
Улмаар АН-ын шинээр бүрэлдсэн ҮБХ хуралдаж, улмаар АН-ын ҮБХ-ы дарга гэх албан тушаалд С.Эрдэнийг томилохоор төлөвлөгдсөн гэнэ.
Үүний дараа л буюу С.Эрдэнэ өөрийгөө АН-ын ҮБХ-ы дарга болгож байж л АН-ын даргын сонгуулийг зохион байгуулахаар тохиролцсон аж.
АН-ын даргад нэр дэвшигчид ч хэдийн тодорсон бөгөөд тодруулбал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын Тэргүүн дэд дарга Д.Ганбат, Сангийн сайд, ЗГХЭГ-ийн дарга, УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Баатархүү, Хууль Зүйн Сайд, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нар нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн юм байна.
Дээрх таван эрхэмээс Ц.Элбэгдорж ялалт байгуулах магадлал хамгийн өндөр гэх агаад мань эр ч өөртөө маш их итгэлтэй байгаа аж.
Хамгийн гол нь Ц.Элбэгдорж АН-ын дарга болчихвол Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүдийг өөртөө татаж, хамтран ажиллахаар төлөвлөсөн агаад тэр бүү хэл Х.Баттулгатай ч ойлголцож чадна гэж ойрын хүрээллийнхэндээ амласан гэнэ.
Э.Мягмар
уйлах багадна · 2022/06/29
одоо элбэгдорж болиочээ,ханаж ицаддаггүй юмуу,хэн сонгох вэ дээ,
Зочин · 2022/06/29
Түй түй
Зочин · 2022/06/29
Шал мэдрэлүүд
шаабар · 2022/06/29
мөрөөдөхөд мөнгө төлөх биш л гэдэг. Буянаараа л болцогоог дээ. Чингис хаан ирдэгсэн бол ч сэлэм гялс толгой бөндгөс нөхөд цөөн биш шүү