ЗГ: Төрийн өмчит 25 байгууллагын хувьцааны 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй арилжаална
2022/06/29
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдаалах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа. Төрийн бүтээмжийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад орох ажлыг эрчимжүүлэхийг албан тушаалтнуудад үүрэг болголоо.
25 байгууллагын төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах жагсаалтыг баталлаа. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувь, Монголын цахилгаан холбоо хувьцаат компани зэрэг 25 байгууллагын 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй арилжаалах шийдвэрийг гаргасан" гэв.
Засгийн газрын хуралдаанаар ойн талбайн норматив байршил батлах Засгийн газрын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр, тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн анги, сум дундын ойн ангиудын байршлаас шалтгаалан тодорхой хэмжээний хуваарилалтуудыг хийж байгаа. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах ойн дундын ангийг хоёр хуваах шийдвэр гаргалаа. Түүнээс гадна 737 мянган га газар ойн хөнөөлт шавьжтай тархсан байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөөс хоёр тэрбум орчим төгрөгийг яаралтай батлуулан, ойн хөнөөлт шавьжтай тэмцэх шийдвэрийг гаргасан гэв.
Түүнчлэн Б.Бат-Эрдэнэ сайд БНСУ-ын Жэжү аралд эрүүл мэндийн аяллаар явсан Монголын 23 иргэн аяллын хөтөлбөрөө дуусгасныхаа дараа холбоо тасарсан асуудлаар "Монгол хүн монгол хүндээ хайртай баймаар байна" гэв. 23 иргэнийг долоодугаар сарын 21-нийг хүртэл эрэн хайх ажиллагаа явуулахгүй. Эдгээр хүмүүсийг эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй. Тийм учраас долоодугаар сарын 21-нийг хүртэл тухайн хүмүүсийг хууль бусаар оргон зайлсан гэж мэдэгдэл хийх нь өрөөсгөл асуудал. 23 иргэнийг хууль бусаар харласан мэт мэдээлэл түгээхгүй байхыг хүсье гэлээ.
Zochin · 2022/06/29
Ongorson jil tarisan modoo neg ergej toolj uzmeer bna,hed n urgaj u,hed n uhej u geed,yun deer aldav dugnelt gargaad tsaash yavmaar bna