Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Хит болсон хайрын дуунуудаараа алдартай "Motive" хамтлагийнханд Соёлын тэргүүний ажилтан цол хүртээлээ. Хамтлагийн 15 жилийн ой энэ жил тохиож байна. 

Тус хамтлагийн ахлагч Г.Эрдэнэбаяр СТА цол тэмдгийг 2018 онд хүртэж байсан. Харин энэ жил хамтлагийн гурван гишүүн болон менежерт СТА цол тэмдэг ийнхүү гардан авлаа.