Хүүхдийн баяраа “хоггүй” тэмдэглэе
2014/05/30
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд, багачуудаа хоггүй цэвэр орчинд баярлуулах үүднээс зургадугаар сарын 1-ний өдөр буюу маргааш нийслэлийн тохижилт үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс 40, нийслэлийн Хөдөлмөрийн газраас цагийн 20 ажилтан гарч, зам талбайг цэвэрлэнэ.
Маргааш өглөөнөөс эхлэн зам талбайг угааж, хогийн сав нэмж байрлуулах бөгөөд хог хаягдлыг 4 машинаар тээвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн талбайн өмнөх цэцэрлэгт зөөврийн нийтийн бие засах газрыг 4 цэгт байрлуулж, нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Төв талбайг тойрсон байгууллага, аж ахуйн нэгжүүдийг энэ өдөр нийтэд зориулан бие засах газраа нээлттэй байлгах саналыг ажлын хэсгээс гаргалаа. Баярын үеэр болзошгүй аюул осол, эрсдлээс сэргийлэх үүднээс талбайн баруун зүүн талд Яаралтай тусламжийн төвийн машинуудыг байрлуулж, Онцгой байдлын болон Цагдаагийн “Тамир-31” постуудыг төв талбайд ажиллуулах аж.
Баярын нэгдсэн арга хэмжээ 6-р сарын 1-ний 11 цагт эхлэх бөгөөд тайз заслын ажил өнөөдрөөс эхэлжээ.
Дахин сануулахад Хогоо зөвхөн хогийн саванд хаяж "хоггүй" хотдоо сайхан баярлаарай.
Х.Даваа
Зочин · 2014/06/01
Tim shvv hvvhed bagchuda...gant***n bayr geltgvi udur dy*** ***oo ***in sabandaa hij zan****arai mongolinho bvh Alag vrsvvdede eh yrsin bayrin mend hvrgie.
Зочин · 2014/06/01