Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 349 шинэ тохиолдол батлагдсанаас  189 нь Улаанбаатарт, 160 нь орон нутагт бүртгэгдэв.

 

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 954 305 боллоо.

 

Батлагдсан тохиолдлын 522 937 (54.8%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Улаанбаатар хот болон 21 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 2257 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 

Халдвар бүртгэгдсэн аймгууд:

Байн-Өлгий аймагт- 3

Говь-Алтай аймагт-3

Дархан-Уул аймагт- 17

Дорноговь аймагт- 38

Дорнод аймагт- 3

Орхон аймагт-16

Өмнөговь аймагт- 66

Сүхбаатар аймагт- 4

Төв аймагт- 6

Ховд аймагт- 4 тохиолдол бүртгэгдлээ.