“365” хөдөлгөөний залуус 300 хүүхдийг баярлуулжээ
2014/05/31
Өчигдөр "365" хөдөлгөөний залуус аав, ээжийнхээ нүд нь болж буй 300 хүүхдийг баярлуулж баяр дээр нь баяр хөөр нэмжээ.
Нийгмийн төрөл бүрийн салбарт хөдөлмөрлөж буй залуус өөрсдийн хүсэл зорилго, эв санаагаа нэгтгэн, эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулахаар янз бүрийн хөдөлгөөн, бүлэг, клубыг зохион байгуулж, өөрсдийн хэр хэмжээнд таарсан хүмүүнлэгийн аян өрнүүлдэг билээ.
Тэгвэл саяхан байгууллагдаад удаагүй хэрнээ маш олон ажлыг төлөвлөн ажил хэрэг болгон хэрэгжүүлж эхэлсэн "365" хөдөлгөөний залуус сайн үйлсийн аяныг нийгэмд дэлгэрүүлэн түгээж байна.
Тус хөдөлгөөний залуус нь 365 хоног буюу бүтэн нэг жилийн турш сайн үйлсийн аян өрнүүлж, нийгмийн зорилтот бүлгүүдэд хүрч ажиллах зорилготойгоо аянаа эхлүүлэн ажиллаж байгаа юм.
Энэ удаад "Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-той хамтран аав, ээжийнхэн нүд нь болсон 300 бяцхан дүү нартаа сэтгэлийн бэлгээ гардуулсан байна.
Мөн урлагийн тус хөдөлгөөнд өөрсдийн сэтгэлийн дуудлагаар нэгдсэн уран бүтээлчид хүрэлцэн ирсэн хүмүүст зориулан ая дуугаа өргөлөө.
Дуучин МУСТА Д.Балдан, "Гранд" хамтлагийн дуучин В.Гантулга, Beatbox Bachka, Пузка нар өөрсдийн уран бүтээлээ толилуулсан юм.
Та бүхэн "365"хөдөлгөөний залуустай нэгдэн чин сэтгэлийн дуудлагаар нэгдэхийг хүсвэл 9193-7777, 9411-4777 утсаар холбогдох боломжтой.
Зочин · 2014/05/31
Ymar goe ym amjilt amjilt
Зочин · 2014/05/31
amjilt hvsie yamar goe ym be