Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр өнөөдөр тохиож байна. Бяцхан уншигчдадаа Хүүхдийн баярын мэнд хүргэе.

Өнөөдөр нийслэлд ямар арга хэмжээ болохыг тоймлон хүргье.

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт

-Зургадугаар сарын 1-нд 17.00 цагаас “Цэнхэр нүдэн” бүсгүй / балет / тасалбарын үнэ 5000-15000 төгрөг

-“Black Box театрт:

-Зургадугаар сарын 01-нд “Пиноккио” жүжиг 14.00, 16.00 цагуудад тоглоно. Пинокио жүжгийн тасалбарын үнэ 5000 төгрөг.

-“Шилдэг өнгө” продакшн:

- Зургадугаар сарын 1-нд “Аладдины шидэт дэнлүү” жүжиг Монголын хүүхдийн ордны тайзнаа хүүхэд багачуудад зориулагдан  16.00 цагаас ганхан удаа тоглоно. Тасалбарын үнэ 8000 төгрөг

-АСА Циркт:

-Тавдугаар сарын 25-аас эхлэн зургадугаар сарын 1-нийг хүртэл  “Бяцхан оддын гайхамшиг” одойн цирк тоглоно. Тасалбарын үнэ том хүн 15 мянган төгрөг, хүүхэд 12 мянган төгрөг бол VIP суудлын тасалбар 35 мянгаар тус тус худалдаалагдаж буй.

- “Blue moon” арт галерейд:

-Зургадугаар сарын 1-нд 13.00-18.00 хүртэл “Бидний ертөнц” өдөрлөг болно.  Гишүүн уран бүтээлчид бяцхан хүүхдүүдэд зориулан хүүхдүүдийн нүүрэнд хүссэн үлгэрийн баатрыг нь зурж, уран бичлэгээр нэрийг нь бичиж өгөх бөгөөд хөрөг зургийг нь зурж өгнө. Үнэ төлбөргүй.

-“Blue moon art boutique”:

Зургадугаар сарын 1-нд 13.00-18.00 цагаас хүүхдийн өрөөнд зориулсан уран зургийн худалдаа болно.

-Улсын драмын эрдмийн театрт:

-Зургадугаар сарын 01-нд 15:00, 17:00 цагуудаас "Бардам туулай"

-Зургадугаар сарын 01-нд 20:00 цагаас "Бүүвэй" уянгын драмын жүжиг

-Зургадугаар сарын 02-нд 11:00 цагаас "Бүүвэй" уянгын драмын жүжиг тус тус тоглогдоно. Харин тоглолтын тасалбарын үнийн хувьд хүүхдийн жүжгүүдийн тасалбар 8000 төгрөг бол “Бүүвэй” жүжгийн тасалбар үнэ 8000-15000 төгрөгөөр худалагдаж байгаа ажээ.

-Үндэсний соёл амралтын хүрээлэнд:

-Зургадугаар сарын 1-нд “Гайхамшигт долоо хоног” - Урлагийн өдөр

 

Хөтөлбөрийн нэр

Хугацаа

Их тайзны тоглолт

Үндсэн хөтөлбөр

Бөмбөрийн тоглолт

13:00-13:30

Бардам туулай хүүхдийн жүжиг

13:30-14:00

Хүүхдийн урлагийн тоглолт

14:00-14:20

Фантамимо үзүүлбэр

14:20-14:40

Хөгжөөнт тоглоом

14:40-15:00

Цэцгэн хотхон хүүхдийн балет

15:00-15:30

Байгууллагын тоглолт

Урлагийн тоглолт - Талх чихэр

15:30-15:50

Үндсэн хөтөлбөр

Утсан хүүхэлдэйн тоглолт

15:50-16:00

Хүүхдийн урлагийн тоглолт

16:00-16:10

Байгууллагын тоглолт

Урлагийн тоглолт - Голдэн говь+ замбала+ хөгжөөнт тоглоом

16:00-17:30

Үндсэн хөтөлбөр

Бардам туулай хүүхдийн жүжиг

17:30-18:00

Өнхрүүш хуруун хүүхэлдэйн жүжиг

18:00-18:40

Хөгжөөнт тоглоом

18:40-19:00

Euphony амьд хөгжмийн тоглолт

19:00-20:30

Бага тайзны тоглолт

Үндсэн хөтөлбөр

Үлгэрийн цаг

16:00-16:20

Илбийн үзүүлбэр

16:20-16:30

Утсан хүүхэлдэй

16:30-16:50

Бухиа тэмцээн - Гэр бүлийн тэмцээн

16:50-17:20

Фантамимо үзүүлбэр

17:20-17:40

Үлгэрийн цаг

17:40-18:00

Илбийн үзүүлбэр

18:00-18:10

Бухиа тэмцээн - Гэр бүлийн тэмцээн

18:10-18:40

 

-Нийслэлийн Улаанбаатар чуулга

-Зургадугаар сарын 1-нд “Тотаl music” урлагийн тоглолт

-“UB palace”-д

-Зурагдугаар сарын 1-нд “Мөрөөдлийн театр”-ын Хүүхдэд зориулсан жүжиг 12.00, 15.00 цагуудаас 12 мянган төгрөг

-Монголын хүүхдийн ордонд:

-Зургадугаар сарын 1-нд Хүүхдийн баярын нээлтийн ажиллагаа

-Зургадугаар сарын 1-нд “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаан ирүүлсэн бүтээлээр уран зургийн үзэсгэлэн гаргана. “ Афойед”

-Зургадугаар сарын 1-нд 12.00-15.00 цагт гадаа талбайдаа цардмал замын зургийн тэмцээн зохион байгуулна. / үнэ төлбөргүй /

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд:

-Зургадугаар сарын 1-нд 13.00-18.00 цагт Хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт

-Зургадугаар сарын 1-нд 12.00-14.00 цагт “Бидний хүслэн ногоон хотхон” өдөрлөг

-“Тэнгис” кино театрт:

-Зургадугаар сарын 1-нд Гайхамшигт хүн аалз-2, Х-хүмүүс, Хар шидтэн уран сайхны кинонууд гарна. Хүүхэд бүрт буддаг зурагт хуудас бэлэглэнэ.

-“Өргөө” кино театрт:

-Зургадугаар сарын 1-нд “Годзилла” уран сайхны кино гарна.

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт:

-Зургадугаар сарын 1-нд "Цэнхэр нүдэн бүсгүй" / балет / тасалбарын үнэ 5000-15000 төгрөг

-“Шинэ продакшн”: 

-Зургадугаар сарын 1-нд Монголын хүүхдийн ордонд 19.00, 21.00 цагаас тоглоно “Шилдэгийн шилдэг” түүвэр тоглолт тасалбарын үнэ 12 мянган төгрөг.

 

Х.Даваа