Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд "ачааны автомашин шатаж байна" гэсэн дуудлага энэ сарын 17-ны өдрийн 18:59 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Алба хаагчид очиход иргэн Ш-ийн “Фусо” загварын крантай ачааны автомашин 50х80 метрийн хэмжээтэй барилгын суурийн ажил гүйцэтгэж байх явцад краны сум нь 10000 вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсэний улмаас Ш /58 настай, эрэгтэй/, хамт ажиллаж байсан иргэн Б /57 настай, эрэгтэй/, иргэн Ч /37 настай, эрэгтэй/ нар хүчдэлд цохиулж нас барсан байв. Цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.