Малчид ард, иргэдийн ахнааралд:
Говь талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2014 оны 06 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 7-12 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. 19-21 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.