Монголын урлагийн түүхэнд өөрийн дуу хоолой, өнгө төрхөө гайхуулж явсан “эгч дүү” дуучдын нэг Ж.Хишигсүрэн хоёр хоногийн өмнө таалал төгсөж, хүнд гарз тохиогоод буй.

Түүнийг зуурдаар амь алдсан гэдгийг өчигдөр дуучин Д.Отгонжаргал анх олонд дэлгэж, уй гашууг хуваалцаж буйгаа илэрхийлсэн. Ингэхдээ тэрбээр талийгаачийг ковидын эсрэг вакцин тариулсны дараагаар үе үе зүрх нь дэлсэх болсныг анх дуулгасан юм.
Тэгвэл дуучин П.Жимсээ мөн энэ талаар цахим хуудаснаа бичиж, “Ард түмэндээ харгис муухай нийгэм. Вакцин нэртэй хугацаа нь дууссан хорноос болж ямар ч суурь өвчингүй эв эрүүл цэл залуухан зүрхнүүд зогсож байна. Эвийдээ найз минь, гомдож байна. Дөнгөж 39 настай байсан шүү дээ” гэжээ.
Ковидын вакциныг хийлгэсэн хүмүүсээс амиа алдсан хүмүүс цөөнгүй байгаа ч, манай Эрүүл мэндийн яам, Засгийн газар хариуцлага хүлээлэхээс зайлсхийсээр буй. Улмаар ирэх 2022-2023 хичээлийн жилд хүүхдүүдэд вакцин хийх талаар ярьж эхэлсэн.

Томчуудын зүрх вакцины гаж нөлөөг дийлэхгүй зогсож байхад, бяцхан хүүхдүүдийн зүрх дийлэхгүй шүү дээ.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ