С.Эрдэнэ: АН-аас УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарыг "ХӨӨЖ" байна
2022/08/29
АН-ын дарга С.Эрдэнэ Төрийн ордонд хэвлэлийн хурал хийв. Тэрээр АН-ын дотоод үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох нь хэвээр байгаа тул УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгасан гэв.
Энэ шийдвэрээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргэжээ. Цаашид АН-ын бүлэг үйл ажиллагаа явуулахгүй. Гэхдээ зөвлөл байгуулан ажиллана. Зөвлөлийг УИХ-ын гишүүн Д.Ганбат тэргүүлнэ. Цаашид УИХ дахь АН-ын гишүүд АН-ыг төлөөлөхгүй гэв. Мөн АН Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд АН-ын ямар ч сайд ажиллахгүй, энэ нь үндэслэлгүй мэдээлэл гэсэн юм.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Бид цаашид тоглоомын бүлэгтэй байснаас байхгүй байсан нь дээр гэж үзлээ. Өмнө нь АН зөвлөлтэй байсан түүх бий. Бүлэг байх, зөвлөл байх нь чухал биш. МАН-д Эрүүл мэндийн сайдаар ажиллах хүн алга уу? Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хариуцлагаа бүрэн хүлээж, өөрсдөө шинэ танхимаа бүрдүүлэх ёстой. АН-аас шинэ танхимд орохоор ярьж явсан гишүүдээ бид намын гишүүнээс хасав.
УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү: С.Одонтуяаг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлүүлнэ. О.Цогтгэрэл гишүүнийг шалгуулна. Эдгээр гишүүд явуургүй улс төр хийсэн гэв.
Зочин · 2022/08/29