Шинэ сайд нар өнөөдөр ТАНГАРАГ өргөнө
2022/08/30
УИХ-ын чуулган өчигдөр 23.30 цаг хүртэл хуралдаж, Л.Оюун-Эрдэнийн танхимд шинээр томилогдох сайд нартай танилцсан. Энэ үеэр хуучнаар үлдээж буй болон бүрэлдэхүүнд шинээр нэмэх сайдуудаа зарласан.
Танилцах хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа шинэ сайд нар тангарах өргөдөг. Өчигдөр цаг орой болсон тул тангараг өргөх ёслолыг өнөөдрийн 11.00 цагт болгож хойшлуулсан юм.
Л.Оюун-Эрдэнийн танхимд шинээр нэмэгдэж, тангараг өргөх сайдуудад:
- ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан
- Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар
- ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун
- УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл
- Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар
- Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, сайд Б.Бат-Эрдэнэ нар нэрлэгдсэн.