С.Мөнхчулуун: МИАТ компанийн Бээжин чиглэлийн нислэгийн тийзийн үнэтэй холбоотой шалгалтыг эхлүүлсэн
2022/09/02
БНХАУ руу зорчих нислэгийн тийзийн үнэ нэмэгдсэн нь тус улсад суралцахаар явах гэж буй оюутнуудад хүндрэл үүсгэж байгаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд хөндөгдөөд буй.
Иймд үнэ нэмэгдсэн асуудалтай холбоотой арга хэмжээ авч байгаа эсэхийг ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунаас тодрууллаа.
Тэрбээр “ШӨХТГ-т энэ талаар ирсэн гомдол, санал одоогоор байхгүй байна. Өчигдрөөс тийзийн үнэтэй холбоотой мэдээлэл цахим орчинд цацагдсан. Бид өнөөдрөөс шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. МИАТ ТӨХК-аас Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн тийзийн үнэ албан ёсных уу эсвэл хүмүүс дамлаж зарж байгаа эсэхийг тодруулна.
МИАТ ТӨХК нь Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас хийсэн судалгаагаар давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон байдаг. Давамгай байдалтай аж ахуйн нэгж нь Өрсөлдөөний тухай хуулиар хэт өндөр үнэ тогтоохыг хориглосон хуулийн зохицуулалттай.
Тиймээс энэ хүрээнд хяналт шалгалт хийнэ. Бид шалгалтын үр дүн гарсны дараагаар мэдээлнэ" гэлээ.
Зочин · 2022/09/04
Мөнхчулуун даргаа СОЛОНГОСЫН ВИЗНЫ ТАЛААР ЯГ ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨРЭЙ. 2.2 сая төгрөгний цалинтай ажил ажлыг 2-3 жил хийж НДШ төлсөн хүн солонгосын визнд орох эрхтэй гэнэ тэгээд виз гарч ч магд үгүй ч магд гээд сошиоаар яваад байна.Энэ үнэн юм уу? Гэтэл 2.2 саяын цалин байтугай 800000 ийн цалинтай газар ч алга л байна. Ийм үнэнд нийцэхгүй мэдээлэл байна ийм үнэн мэдээлэл байна уу? Үнэн бол манай ГХЯ иргэддэн ийм ээлгүй юм уу? Жирийн иргэд бид ч бас Солонгос явмаар л байна шүү дээ.Гэтэл 6ОО-80О мянгын л цалин чүү май авч байна.Тэгээд ч албан газрын хүний нөөц гэж ёстой зүгээр л хүний там байна барагтай авахгүй авбал улаан нойл зөв ч бичиж чадахгүй юмнудыг өөрсдийнхөө гарын дор боолуудыг л ажилд авч долоох төдий хөлс өгч байна нөгөөдүүл нь юу ч хэлэхгүй зүгээр зарц боол мэт.