Л.Энх-Амгалан: Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг 10 дугаар сард чөлөөлнө
2022/09/02
Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой олон ноцтой асуудлуудын талаар зарим хэвлэлийнхэн мэдээлсээр буй. АТГ-аас гэхэд л яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн гэх. Өчигдөр л гэхэд хичээлийн шинэ жилийн нээлтэд бүх сурагчидаа ОХУ-ын төрийн далбаатай ирэхийг шаардсан талаар зарим хэвлэл мэдээлсэн. Тэгвэл БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ирэх арван сард ажлаас нь чөлөөлнө гэж мэдэгджээ.
Л.Энх-Амгалан:
- Манай БШУ-ны яамнаас Нийслэлийн боловсролын газарт чиглэл өгсөн. Үнэхээр хүүхдүүдийг албадсан улс төрийн агуулга, зорилготой үйлдлийг хийхгүй байх ёстой гэж би харж байна. Боловсролын салбарт улс төрийн үзэл суртал байж болохгүй. Улс төрийн шинжтэй асуудал боловсролын салбарт гарч, цаашлаад тэр нь багш, сурган хүмүүжүүлэгч, сургуулийн удирдлага байх юм бол бид тодорхой хэмжээнд хариуцлага тооцно. Ер нь Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон энэ жил тэтгэвэртээ гарч байгаа. Бид аравдугаар сараас хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэр гаргаж байгаа.