Дэрэн клубыг 10 сая, О.Даваадэлгэрийг 5 сая төгрөгөөр торгов
2022/09/06
“Mobi Premier League”-ийн гуравдугаар тойргийн тоглолтын үеэр “ФС Дэрэн” клубын хамгаалагч О.Даваадэлгэр багийн бразил тамирчныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан.
Үүнтэй холбогдуулан СП Фалконс клубийн туслах дасгалжуулагч Г.Дэлгэрдалай, клубийн тоглогч, Бразил улсын иргэн Тиаго Томайс нар Монголын Хөлбөмбөгийн холбоонд гомдол гаргасан юм.
Дээрх гомдлыг хянан хэлэлцээд Дэрэн клубийн 4 дугаартай тоглогч О.Даваадэлгэр нь эсрэг багийн 13 дугаартай Тиаго Томайс руу сармагчингийн хөдөлгөөний үйлдэл гаргасан нь Сахилгын дүрмийн 36 дугаар зүйл “Ялгаварлан гадуурхах”, 42 дугаар зүйл “Тоглолтын нэр хүндийг гутаах”, 43 дугаар зүйл “Ноцтой зөрчлийн сэдэл үүсгэх”-д заасныг, мөн улаан хуудсаар торгуулсны дараа талбайгаас 3 минутын хугацаанд гараагүй үйлдэл нь Сахилгын дүрмийн 54 дүгээр зүйл “Шийдвэрийг үл зөвшөөрөх”-д заасныг тус тус зөрчсөн сахилгын зөрчил хэмээн үзжээ.
Иймд МХБХ-ны Сахилгын хороо дараах шийдвэрийг гаргасан байна.
Үүнд:
1. Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэрт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.1, 42.1.2, 43.1.1, 54.4 дэх хэсгийг тус тус үндэслэн МХБХ-ны хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг шийдвэр гарсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хасах, мөн 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулах
2. Дэрэн клубт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулах
3. Дэрэн клуб нь өөрийн багийн тоглогчдод болон албаны хүмүүст МХБХ-ны Сахилгын дүрмийн 36 дугаар зүйлийг болон сахилгын дүрмийг бүхэлд нь танилцуулж, сургалт, мэдээллийг зохион байгуулахыг үүрэг болгох.
Зочин · 2022/09/07
Дэрэнгийн захиралын хүүхэд юм бга биз баг дотроо том болхоор дэлхийг бас барна гэж бодоо блгүй зайлуул
Зочин · 2022/09/06
yum yzeegyi teneg toglogch be?....ednii hel bembeg gej yu baihab s dee!!!manai helbembegeer delhiid hezee ch garahgyi ee!!!jalganii toglolt gej baidag biz!!!zygeer toglochihgyi bas hyn soolno?tegdeggyi yum s dee!!!!yum yzeegyi baina?...
Монгол · 2022/09/06
Zuv, ёс зүй байх ёстой.