Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар холбогдогч Оргилын Отгонтөгс, Цэдэнсодномын Норжинжав нарт, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар холбогдогч Уламбаярын Мөнхбаярт зөрчлийн хэрэг үүсгэжээ. 

Тус зөрчлийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2022.09.08/ хянан хэлэлцэж холбогдогч О.Отгонтөгс, У.Мөнхбаяр, Ц.Норжинжав нарт торгууль оногдуулсан байна. 

Тодруулбал, олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн танхайрсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус бүрийг нь 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн байна. 

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР