Нүүрэндээ мэнгэтэй охин
2013/04/17
Энэ балба охиныг гэрийнхэн нь бараг 9 жил олны нүднээс нуужээ. Нэгэн төрлийн өвчин болох нүүрэндээ мэнгэтэй охиныг харсан хүмүүс түүнийг мангас, шулам гэж нэрлэдэг байжээ.
Алс бөглүү тосгоны мухар сүсэгтнүүд охиныг элдвээр гоочлон шуласын удам гэж ихээхэн гадуурхдаг учир эцэг нь түүнийг бусад хүүхэдтэй тоглуулахыг тэр бүр хүсдэггүй аж.
Тосгоны зөвлөлийнхөн охины дүр төрхөөс болж, гэр бүлийг нь хүртэл суурингаасаа хол байхыг шаарддаг байна. Бхавана Тами охины аав түүнийг төрсөн цагаас нь хойш нэг ч удаа толинд харуулж байгаагүй бөгөөд нэгэн удаа тосгонд ирсэн гэрэл зурагчин 8 нас хүрсэн охины зургийг авч өөрт нь харуулснаар түүнийг багагүй цочирдолд оруулжээ.
Бхаванаг саяхан сайн санаат хүмүүсийн тусламжтай гоо сайхны мэс засалд оруулсан бөгөөд энэ нь түүнийг энгийн амьдралд эргэн ороход тусална гэдэгт эцэг нь итгэлтэй байгаа аж. Эхний мэс заслыг өнгөрсөн жил Катманду хотын хүүхдийн эмнэлэгт хийжээ.
Жилийн дараа дахин мэс засалд орж, охины нүүрэн дээрх мэнгэний үсийг бүхэлд нь авчээ. Одоо харин 14 нас хүрэхэд нь дараагийн мэс засалд оруулах аж. Энэ бүх эмчилгээний дараа тосгоныхон ч түүнтэй эерэгээр хандах болж, гэр бүлийнхэн нь тосгондоо эргэн иржээ. Охины байдалд ч өдрөөс өдөрт сайжирч байгаа бөгөөд тэрээр тосгоны сургуульд орсон байна.
cool news · 2013/07/08
f2u1Oo I cannot thank you enough for the blog post.Really looking forward to read more. Much obliged.
social bookmark · 2013/06/06
y0*PuV Really infmative blog post.Really thank you! Really Great.
Зочин · 2013/04/29
eviidee chaavaas
А.дөлгөөн · 2013/04/20
өрөвдмөөр юмаа
Зочин · 2013/04/19
***ii