Маргааш НОМЫН БАЯР эхэлнэ
2022/09/15
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ маргааш эхлэх гэж байна. Энэ талаар холбогдох албаныхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Нийслэлийн соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг зэрэг холбогдох баримт бичгийн дагуу бүх нийтийн уншлагыг дэмжих, үндэсний бичиг соёлыг сурталчлах, номын сангийн хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Илүү их уншъя" уриатай “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээг улс орон даяар 2022 оны есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна.
Энэ удаагийн номын баярын нээлт маргааш буюу есдүгээр сарын 16-нд 13:00 цагаас Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд, 21 аймгийн төв талбайд нэгэн зэрэг эхэлнэ.
Хүүхдийн номын хүрээ, үндэсний бичиг соёл номын хүрээ, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээ, номын худалдаа, урлагийн тоглолт зэрэг 15 гаруй арга хэмжээгээр үргэлжилнэ.
Номын баяртай холбоотой түүхээс товч дурдвал 1950 онд хуучин номын худалдаа, 1955 онд хүүхдийн номын зах, 1990 онд номын баяр үзэсгэлэн, яармаг, 2000 онд бичиг соёлын хишиг өдөр, 2012 номын баярын өдөр, 2021 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар үндэсний бичиг соёл номын өдрүүд хэмээн өргөжиж, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болсон.
Монгол Улсын нийт номын сангуудад “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ болно.
Энэ удаагийн номын баярт 400 орчим ААН, байгууллага, хувь хүмүүс оролцож байна. Үүнээс 150 гаруй ААН, байгууллага оролцоно. 250 оролцогч нь өнөөдрийн цаг үеийн шилдэг залуу хэвлэн нийтлэгчид.
Уг арга хэмжээний үеэр шинэ гарсан ном товхимлын үзэсгэлэн яармаг гарна. Алдартай яруу найрагчид, ахмад зохиолчид өөрсдийн хийсэн бүтээлээ танилцуулж, уран бүтээлийн талаараа сонирхсон хүмүүстэй чөлөөт ярилцлага хийх хөтөлбөр багтсан байгаа.
Номын баярт өргөнөөр оролцохыг уриалж байна" хэмээн мэдээллээ.
Номын баяр есдүгээр сарын 16-наас эхлээд 18-ныг дуустал гурван өдөр үргэлжилнэ.
DR. ADITYA · 2022/09/15
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай [email protected] 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)