Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр боллоо.

 

Тус тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, "Токио-2020" паралимпын наадмын аварга, дэлхийн хошой алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдсөн юм.

 

Тэрбээр тэмцээний 107 кг-ын жинд цээжнээс 242 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Тбилист төрийн дууллаа эгшиглүүлэв

 

сонин mn