УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ардчилсан Залуучуудын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Очирбат нар АН-ын лидерүүд болох С.Эрдэнэ Х.Баттулга нарт холбогдуулан яригддаг хэргүүдийн талаар Авилгатай тэмцэх газар болон нийслэлийн прокурорын газраас яаралтай тодруулга өгөхийг шаардаж, АТГ-ын гадаа суулт хийж эхэлсэн билээ.

 

Тэдний тэмцэл "АН-ын залуучууд авилгачдаасаа сална.Гүтгэгдсэн лидрүүдийнхээ нэрийг цэвэрлэнэ. Ардчиллаа хамгаална" гэсэн уриатай аж.

 

Тэд ардчилал авилгачдын нуугддаг цайз биш Ардчилсан нам ял наймаалцдаг тохиролцооны хэрэгсэл биш гэж үзэж буй юм байна. Өөрөөр хэлбэл энэ суулт ганцхан С.Эрдэнэтэй биш мөн Х.Баттулгатай холбоотой аж.