С.Бямбацогт: Унасан вагоны хоёр машинист нэг бүхлээс дээш согтолттой байсан мэдээлэл ирсэн
2022/09/28
Урд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэг замаас гарч унасан талаар салбарын сайд мэдээлэл өглөө.
Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандал чиглэлд барьж буй төмөр зам руу ачаа хүргэхээр явж байсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч унасан осол боллоо.
Тодруулбал Дорноговь Улаанбадрах сумын нутагт байрлах Зүүнбаян өртөөнөөс 75 километрийн зайд Хулангийн шанд зөрлөг дээр өнгөрсөн шөнө 12:20 цагийн үед осол гарсан байна. Цуваанд нийт 17 вагон явж байсан. Үүнээс 14 нь төмөр замын рейс төмөр, гурав нь төмөр бетон дэр ачсан байсан. Эдгээр ачаа нь Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтад зориулагдсан ачаа.
Вагонд гурван хүн явсан, биеийн байдал гайгүй. Хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсэн. Вагоны машинист согтуу байсан гэсэн мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
УИХ-аар Төмөр замын тухай хуулийг баталж олон хаяг, эзэнтэй замбараагүй төмөр замуудыг цэгцлэх шаардлага байгаа нь өнөөдрийн ослоос харагдаж байна" гэв.
Тэрбээр "Уг вагонд машинистаар гурван хүн явсан бөгөөд хоёр хүнээс нь согтолтын зэрэг өндөр буюу нэг бүхлээс дээш гарсан. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг монголчууд өөрсдөө барьсан. Энэ зам дээгүүр туршилтын тээвэр хийгдэж буй. Улсын комисс энэ ондоо багтаан хүлээж авахаар ажиллаж байгаа. Төмөр зам чанаргүй баригдсанаас осол гарсан тухай асуудал урьдчилсан байдлаар яригдаагүй байна" хэмээн сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Зочин · 2022/09/28
manai hymyysiin ajiliin hariuzlaga alga daa!!!iim hariuzlagatai ajil hiij yabj arhi yyj hebtdeg dendyy teneg gehees eereer yaj tailbarlah be?....sat satandaa iim baidag bol?Mongoliig hegjlees ardyyd ni hois tatdag yum bainaa gej oilgoh deeree irne dee!!!hybi hyn mas hariuzlagatai ajilladagiig syralzah yhaan baina uu?ygyi yu?.....yheryyd chini.......................