2006 онд буюу Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор М.Энхсайхан, Ж.Наранцацралт агсан нарын Үндэсний Шинэ Нам нэрээр үүсгэн байгуулж байсан Монгол Үндэсний Ардчилсан нам татан буугдан, АН-д нэгдэхээр болжээ.

 

Тодруулбал маргааш МҮАН-ынхан "С.Эрдэнийн АН"-ын удирдлагуудтай санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болох аж.

 

МҮАН-ын голлох лидерүүд болох М.Сономпил, Н.Батцэрэг нар УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө намаасаа гарч, АН-д элссэн бол М.Энхсайхан Шведэд суух Элчин сайдаар томилогдмогцоо намаасаа түтгэлзэж, бууриа сахиж үлдсэн Б.Цогтгэрэл тус намын даргаар ажиллаж байгаа юм.

 

С.Сарнай

sonin.mn