Хэдэн жилийн өмнө хүүгийнхээ аавтай танилцаад жирэмсэн байхад тэр хүн хуураад салж байсан. Одоо хүү маань сургуульд орчихсон олон ч жил олон ч өдөр амьдралд минь хар сүүдэр үлдээсэн. 

Тэр хүнийг үзэн ядаж байсан, сүүлийн үед хүү маань аавыгаа үе асуудаг болсон. Саяхан кино үзэж байхад тэр кинонд аавыгаа 30жил хүлээсэн залуугийн тухай гарсан чинь хүү маань би ч гэсэн нилээн удаан хүлээж байгаа тэй гэх үгийн сонсоод хорвоо дэлхий хөмрөх шиг л болсон 

тэр хүн ганц миний амьдралд хар сүүдэр биш хүүгийн минь амьдралд хүртэл хар сүүдэр үлдээсэн гэж бодохоор гомдол үзэн ядалт улам их хүрээд байх юм.