С.Эрдэнэ: УИХ-ын дарга нь анимэйшн хийлгээд тоглоод сууж байдаг төр хол явахгүй
2022/10/17
Ардчилсан намаас УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж буйгаа зарлан, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ: " Монгол Улсын 2023 оны Улсын нэгдсэн төсөв, төсвийн төслийг АН-ын ҮБХ-ы хурлаар авч хэлэлцсэн. Уг төсөлд маш шүүмжлэлтэй хандаж байгаа.Монгол Улсын 2023 оны Улсын нэгдсэн төсөв бол үндсэндээ 2024 оны УИХ-ын сонгуульд зориулсан төсөв болж байна. Өөрөөр хэлбэл төсвийн төсөлд заагдсан төсвийн алдагдал, тэнцэл, хөрөнгө оруулалтуудыг шаардлаггүй гэж дүгнэсэн. Тийм учраас мэдэгдэл гаргаж, шаардлага хүргүүлж байна. Иймээс төсвийн төслийг бүхэлд нь эргүүлэн татахыг шаардаж байна. Хэрвээ энэ бүхнийгээ залруулахгүй бол АН тууштай тэмцэнэ.
Улс орон, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Өдрөөс өдөрт бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна, инфляци зах хязгаараа алдлаа.
Гэтэл төрөөс бодитой үйл ажиллагаа огт хийхгүй байна. Ердөө л попорсон, тархи угаасан ажилд л анхаарлаа зарцуулж байна.УИХ-ын дарга нь хүртэл төсвийн мөнгөөр анимэйшн, хүүхэлдэйн кино хийлгээд тоглоод сууж байдаг ийм удирдлагатай төр хол явахгүй." гэв.
Х.Цэцэн
Зочин · 2022/10/18
юу бодож тоглож суугаан бүү мэд
Зочин · 2022/10/17
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө