Турк улсад албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр тус улсын Үндсэн хуулийн шүүх (цэц)-ийн Ерөнхийлөгч Зүхтү Арсланы урилгаар Үндсэн хуулийн шүүхийн шинээр томилогдсон гишүүний тангараг өргөх ёслолд оролцжээ.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсанд мэдээлэхдээ улсынхаа нэрийг буруу бичсэн нь шүүмжлэл дагууллаа.

 

Манай улс 1924-1992 оны хооронд Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэртэй байж байгаад 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдан Монгол Улс болсон түүхтэй билээ.

Тэрбээр цахим хуудас дахь дээрх алдаагаа зассан ч хууль батлах парламентын дарга улсын нэрээ буруу бичих нь байж боломгүйг иргэд шүүмжилж байна.