Зөрчлийн зургийг авч, илгээсэн иргэнийг урамшуулдаг болно
2022/10/22
"E-police" аппликэйшн ашиглан иргэд камерын хяналтаар зөрчлийг илрүүлэх чиглэлээр ажиллавал урамшуулдаг байх журмыг яаралтай гаргах санал яригдаж буй талаар өнгөрсөн Мягмар гарагт болсон “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлгийн үеэр албаныхан дурдаж байв.
Тэгвэл Засгийн газрын 47 дугаар хуралдааны тэмдэглэлээр Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарт "E-police" аппликэйшнийг ашиглан зам тээврийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдэд урамшуулал олгодог болох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэг болгожээ.
Ингэснээр зөрчлийн зургийг авч илгээн урамшуулал авах, иргэн бүр замын хөдөлгөөний дүрмийг олон нийтэд мөрдүүлэх боломжтой болох аж.
Зочин · 2022/10/24
Энэ бол зөрчил мөн. шууд зургийг нь аваад явуул. 20хувь өгөе хаана тийм зөрчил байнаа?
Зочин · 2022/10/22
Автобусны буудал дээр жолооч нар машинтайгаа зогчихоод хөдлөхгүй автобус зогсох газаргүй байхад зай тавихгүй хэрэлдээд байгаа жолооч нарыг зөрчилд тооцох уу? Мөн явган хүний зам дээр машинаа тавих зөрчил мөн үү