Б.Энххүслэн 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр дэлхийн аваргын "В" цагийг биелүүлсэн анхны монгол тамирчин болов
2022/10/24
Тайландын нийслэл Бангкок хотод усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-нд боллоо.
Тэмцээнд Монгол Улсаас Б.Энххүслэн өрсөлдөв. Тэрбээр зургаан зайд улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд дэлхийн аваргын "В" цагийг биелүүлсэн анхны монгол тамирчин болсныг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.
Б.Энххүслэн Тайландын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо зургаан зай, төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.
Б.Энххүслэнгийн үзүүлсэн амжилтууд:
- 50m Freestyle - 26.54