Ерөнхий сайдын охин А.Саранзаяа “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгө завшихад оролцсон ул мөр баталгаажсаар байна
2014/06/04
Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг анх Монгол Улсын Ерөнхий сайдын сэнтийд залрахдаа хууль бус үйл ажиллагааг "үзэн ядна" гэдгээ бүх хүнд сонсогдохоор хэлсэн.
Хууль бус үйл ажиллагаатай эвлэрч чадахгүй шударга хүн гэдгээ ч тунхагласан. Гэтэл түүний хэлсэн үг, тунхаглал нь тийм ч хол явалгүй өөрийнх нь үнэн нүүр царайг олны өмнө ил болгосон. Үүнд үнэтэй гавьяа байгуулсан хүн бол хүргэн Г.Дэнзэн нь байв.
Тухайн үеийн дуулианы эзэн болсон хүргэнээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын сэнтийгээс мулталж, үүрүүлэх хариуцлага байвал зохих журмын дагуу тооцно гэсхийгээд өнгөрсөн.
Мэдээж Г.Дэнзэнд Ерөнхий сайд хадам байгаагүй байсан бол тэр өдийд нөгөө газар сууж байх ёстой байсан биз.
Гэтэл сүүлд авсан мэдээллээр нөгөө хэргийн эзэн Г.Дэнзэн чинь “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн дарга болчихсон сард зургаан сая төгрөгийн цалин өөр дээрээ “зоочихсон” тун ч догь байгаа сурагтай.
Сайдын эргэн тойрныхоны холбогдсон хэрэг төвөг, түүнээс хөнгөн хялбар аргаар сугардаг байдал үүгээр дуусахгүй.
Тухайлбал, нийтэд ил болсон мэдээллээр Ерөнхий сайдын анхны эхнэрээс нь гарсан охидын бага нь болох А.Саранзаяад холбогдох эрүүгийн хэрэг. Тэрбээр “Цэвэр агаар сан”-гийн гэх тодотголтой хэрэгт холбогдсон.
Энэ хэргийн тухайд “Цэвэр агаар” сангийн хөрөнгөнөөс таван тэрбум төгрөг идсэн уусан асуудал байгаа юм. Шүүхээр гэм буруу нь тогтоогдсон дарга нь цэргүүдийн хамт “аавын хаалга” татаад байгаа. Гэвч энэ хэргийн гол буруутан гэгдэж байсан ерөнхий нягтлан бодогч М.Хуланг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс ялыг нь хоёр жилээр хойшлуулаад байгаа. Учир нь тэрбээр найман сартай жирэмсэн гэсэн.
Ялаас чөлөөлөгдсөн ч бай, ялаа эдэлж байгаа ч бай тэдний гэм бурууг шүүх тогтоочихсон. Харин энэ хэргээс гэм зэмгүй, чимээ аниргүйхан мултарсан хүн бол А.Саранзаяа.
Тэрбээр 1987 онд төрсөн 26 настай. Бага насны гурван хүүхэдтэй учир дээрх хэргээс тусгаарласан байдаг.
А.Саранзаяа нь 2010 оны есдүгээр сараас 2012 оны есдүгээр хүртэл Сангийн яамны Төрийн сангийн газрын төлбөр тооцооны хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байжээ. Гэхдээ өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан гэх.
Шалтгаан нь амаржих болсонтой холбоотой гэж байгаа. Уг нь хүүхдээ төрүүлэх гэж байгаа ээж жирэмсэний амралтаа авдаг биз дээ.
Гэтэл Ерөнхий сайдын охин шууд ажлаасаа гарах өргөдлөө өгсөн нь анхаарал татаж байгаа юм. Жирийн эхчүүд жирэмсэний амралтаа авахдаа хуулийн дагуу листний хэдэн төгрөгөө авчихна, нийгмийн даатгалаа улсаар төлүүлчихнэ гээд олон боломжууд байдаг.
Гэвч Ерөнхий сайд аавтай бүсгүй жирэмсэлбэл тэр хэдхэн төгрөг хэрэг байдаггүй юм уу эсвэл олон тэрбум төгрөгийн хэрэгт оролцоо байгаа учраас бушуухан зайгаа барихыг хүссэн үү. Ямартай ч тэр өөрийн хүсэлтээр дээрх ажлаасаа гарсан байгаа юм. Энэ талаараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө ч цухас дурджээ.
Тэрбээр дээрх албан тушаал дээр ажиллаж байхдаа төрийн байгууллагуудын өдөр тутмын гүйлгээг хянаж шивдэг байсны нэг нь “Цэвэр агаар сан”-гийн гүйлгээ байж.
Тэрбээр АТГ-ын мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхдөө “2011 онд “Цэвэр агаар сан”-г хариуцаж байхад Хулан гүйлгээгээ компьютерт шивүүлэх гэж ирдэг байсан. Ингэж л М.Хулан гэдэг хүнийг мэдэх болсон. Бидний хооронд ямар нэгэн холбоо байхгүй. “Цэвэр агаар сан”-гийн гүйлгээг шивэхийн тулд эхлээд Санхүүжилтийн эрхээ программ дээр оруулан нээлгэдэг юм. Дараа нь над дээр ирээд би гүйлгээ хийлгэх гэж албан тушаалтнаас материалыг нь аваад программ руу ороход гүйлгээ хийлгэх мөнгөн дүн нь ороод ирчихсэн байвал би бичиг баримтыг шивдэг байсан. Иймд санхүүжилтийн хэлтсээс холбогдох хариуцсан албан тушаалтнаас асуух хэрэгтэй. Магадгүй Санхүүжилтийн хэлтэс санхүүжилтийг бөөн дүнгээр нь тавиад өгчихдөг байсан байх. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” хэмээж байжээ.
Харин “Цэвэр агаар сан”-гийн хэргээр шүүхээс ял авсан БОНХЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Цэцэгээ түүнийг манай талын хүн хэмээн ярьдаг байсан байгаа юм. Тэр нь Төрийн сангийн Төлбөр тооцооны мэргэжилтэн А.Саранзаяа буюу тэр үеийн Шадар сайд, одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин байжээ.
Өөрөөр хэлбэл А.Саранзаяагийн “тусламж”-аар хэмнэгдсэн төсвийг хуурамч тушаал гарган баримт бүрдүүлж мөнгө завшдаг, сайд дарга нараа гадаад явахад нь төсвөөс ямар ч үндэслэлгүй мөнгө гаргадаг байсан байгаа юм.
Эндээс харахад олон тэрбумын хохиролтой “Цэвэр агаар сан”-гийн дээрх хэрэгт Ерөнхий сайдын охин гол дүр болох нь тодорхой харагдаж байна. Ямартай ч хам хэрэгтнүүдээс нь тусгаарласан А.Саранзаяад холбогдох эрүүгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа гэдгийг АТГ-ын албан тушаалтан хэлсэн.
Шүүх шударга ажиллаж, ямарваа хэрэг маргааныг үнэн зөвөөр нь шийдвэрлэж байгаа эсэх нь дээрх хэргээс маш тодорхой харагдана. Тиймээс Ерөнхий сайдын охин А.Саранзаяад холбогдох хэргийг АТГ хэрхэн шалгаж, шүүхээр хэрхэн шийдвэрлэхийг харах үлдэж байна.
М.Нандин
mng · 2014/06/06
Saidiun ohiniig ATGazar barij amjihgui bhaa.Bid iim l orchind amidarch bgaa shuu dee
Зочин · 2014/06/06
tsewer agaar san umar goe sonsogdoj bnaa. idsen geh ene mongoor umartai ch owol saihan agaar amisg**** bolomj baisab yum bolow uu. huuliin baiguullagiin shiidweriig vnen zowoor ni harj suuya daa. Altanhuyag guya medeegvi baisan geh bii dee. hynalt ***lgaltgvi engeed l ideed baihlaar uls oron chin yaj ***jij ard tvmen chini yaj doroitohgvi baih we dee. ene meteer idchiheed idsen dolloriin hanshiig osgoj baigaa enen met mongoo osgoh gesen hedhen toonii hvmvvsiin hvden budlaid hiij baigaa asuudal sh dee. ard tvmnee orond oruulchihaad zugtah getsgeedeed suutsgaaj baigaa. hariutslagiin togtoltsoog l changatgahvi bol ch dee
зочин · 2014/06/05
Нэгэнт эрх нь нээгдээд ороод ирсэн байвал Саранзаяа байтугай хэн нэг нь хийж л таараа шүү дээ Сангийн яамны төрийн сангийнханы дарга нарын ажлын хариуцлагагүйн алдаа их байгаа одоо Саранзаяад тохоод нэрээ цэвэр авч үлдэх биз СЯам гэхээр нэг л том толгойтой үнэн ч царайлсан хүн загнасан хүмүүс эелдэг үйлчилгээг бараг мэдэхгүй шахуу байдаг нэг гүйлгээг хйих гэж хувийнхаа юмыг хийлгэх гэж байгаа юм шиг царайчилж гүйж хийлгэнэ шүү дээ нэрийг дурьдах мэргэжилтнүүд их шүү ёс суртахуунгүй улс даа
Зочин · 2014/06/05
үндсэн хуулинд хүн бүр эрх тэгш эрхтэй гэж байгаа тиймээс одоо шоронд ял эдлэж байгаа 100,0 төгрөг хулгайлсан жирэмсэн ялтнууд болон хүүхэдтэйгээ хамт ял эдлэж байгаа эмэгтэйчүүдийг бүгдийг нь суллах хэрэгтэй
Зочин · 2014/06/05
за энэ 4,5 тэрбум төгрөг идсэн нөхөр жирэмслээд гардаг нь арай дэнднээ шүүх ямарт нь жирэсэн хүүхдээ төрүүлснийг тэнд нь байлгаад ямарыг нь гаргаад байдаг байнаа . тэгээд одоо мөнгө идээгүй байж ажлын хаируцлага алдсан гэдгээрээ дагар нь 8 жилийн ялаа эдлэх ю****** тээ энэ арай дэндэнэээ
Зочин · 2014/06/05
yu ve tegeed ter 4.5 terbym togrog idsen geed shvvheer 7 jiliin horih ylaar shiitgvvlsen hylan chin jiremsleed yl hoishlood garchihsan ymyy. ene ymar aimaar hvvhen be yrd ni bas ontsgoi boln nik d bhdaa mongo ideed ****an ***lgagdaad darga nar ni l yl avsan gesen shtee poooh. ingeed ljiremsleed gardag l ym bhdaa tegvel mongol ylsad ymar ch hereg hiisen emegtei hvn yl edlvvlj yah ym bvgdiig ni adilhan erh tegsh l bai vndsen hyylindaa zaasan bizdee. yltnyyd ergelteer *****iin ergelt avaad l jiremsen bolood l garaad bh ym bn ldaa
Зочин · 2014/06/05
идсэн байх магадлал бий.эрхийг нь нээж өгсөн хүн энэ 2 холбоотой байж таараа.Худлаа ********ан зарлага шивсэн байж болно шүү дээ.Үндсэн баримтыг нь сайн шалгах л хэрэгтэй.Хуйвалдаад худлаа зарлага гаргасан байх талтай шүү дээ.
Зочин · 2014/06/05
Энэ охин яаж чадахав дээ. Мэрэгжилтэн чадах уу. Чадаж харагдаач. Хүнийг дандаа харлуулах юм. Мөн өрөвдөлтэй юмаа. Монголчуудаа гэж..................
Зочин · 2014/06/05
123 -ын саналтай санал нэг байнаа Санхүүжилтийг шивээд л мөнгө нь батлагддаг бол бүгдээрээ ерөнхий нябо хийхээ больё оо санхүүжилтийг баталдаг ******га тэмдэг дардаг хянадаг хүмүүс ээ шалгаач Тэгвэл манайхаан цэвэр агаар сангийн шинэ туршлагыг ажилдаа нэвтрүүлцгээе
1234 · 2014/06/05
kkkk eniig un****d gol dur gj haragdahaar yum yu ch alga aa. ene chin zugeer l sanhuujilt ni bnuu ***lgad bval guilgeeg ni kompiutert shivdeg hun l yum bnshde. Erunhii saidiin ohin gedgeer ni hucheer buruutgad nuguu tsaana ni bgaa jinhene gol duruud ni zugeer uldchih vi de. Engiin hunii nudeer harhad l ingej haragdaj bn da
123 · 2014/06/05
Цаанаас батлагдсан санхүүжилтийг л шивдэг байсан юм шиг байна шдээ. Наадхыг чинь ямар ч ня-бо ойлгоно. Санхүүжилт баталсан хүмүүсээ л сайн шалгаач дээ. Заавал хүнийг харлуулах хэрэг байна уу.Өөрөөр хэлбэл А.Саранзаяагийн “тусламж”-аар хэмнэгдсэн төсвийг хуурамч ту******л гарган баримт бүрдүүлж мөнгө завшдаг, сайд дарга нараа гадаад явахад нь төсвөөс ямар ч үндэслэлгүй мөнгө гаргадаг байсан байгаа юм. Хэхэ энэ одоо юу вэ? Хуурамч ту******л гэж юу байдаг юм бэ? Тамга тэмдэг, гар хөлийн үсэг, ту******лын төсөл хянах гээд энэ чинь нэг годогносон охин хийгээд байдаг нээх амар ч ажил биш байхаа. Хэрвээ ийм юм хийж байсан бол энэ Төрийн сан чинь өөрсдөө болохоо байчихсан хүмүүсээр дүүрчихсэн байнаа. Дарга, цэргийг нь бүгдийг нь шоронд хий. Аягүй бол Алтанхуягын охин нтр гэж олны санааг төөрөгдүүлээд нэг хүүхдэд бүх юмаа тохоод үлдэх гэж байгаа биз. Цаад эздийг нь олоо. Энд хэний хүүхэд байх нь гол биш. Бидний татварын мөнгө найдвартай хүмүүсийн гарт л байх ёстой
Зочин · 2014/06/05
Зочин · 2014/06/05