Х.Нямбаатарыг нууцалсан дугаараас заналхийлж эхэлсэн гэв
2022/10/28
Өнгөрсөн долоо хоногт ХЗДХ сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хүмүүсийн нэрсийг зарлана гэж мэдэгдсэн.
Үүнд Улсын Ерөнхий Прокурор, ТЕГ-ын дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга гэх мэт төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн нэрс ч яригдана гэж хэлсэн нь олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн. Тэгвэл өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлсэн ёсоороо хэвлэлийн хурлаа зарласан ч прокурорын байгууллагын хүсэлтээр тэдгээр хүмүүсийн нэрсийг бүтнээр дурьдах боломжгүй болсон гэдгээ хэллээ.
Тэрээр хэлэхдээ "гэхдээ эдгээр хүмүүсийн албан тушаал, нэрний эхний үсэгнээс л та бүхэн бараг гадарлаж байгаа байх" гээд "эдгээр хүмүүсийн нэрсийг албан ёсоор зарлахыг хүссэн ч хэвлэлийн хурал эхлэхээс 30 минутын өмнө хүртэл надад прокуророос сануулсаар байсан тул энэ удаа зарласангүй" хэмээн тайлбарлав.
Хурлын үеэр эд хөрөнгөө дээрэмдүүлсэн гадны иргэд болон тэднийг дээрэмдсэн, зодсон, залилсан, мансууруулах бодис ашиглаж бусдыг хэрэгт гүтгэсэн этгээдүүд болон илэрхий хэргийг янз бүрийн шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон, хэрэгт холбогдсон этгээдийн хилийн хоригийг цуцалж оргох боломж олгосон, авлигал авсан байж болзошгүй шүүгч, прокурор нарын нэр болон компаниудыг эхний үсгүүдээр нь танилцууллаа.
Сайдын ярианд олны анхааралд байсан Английн ерөнхий сайд асан Борис Жонсоны дүү Макс Жонсоныг хохироогоод АНУ руу гарсан Д.Буянтогтох, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон гэх "Сүрүга Монгол" компаний захирал Хара Цүнэяки агсаныг хэлмэгдүүлж, эд хөрөнгийг дээрэмдсэн, А гэх компаний захирал Г болон Оросын холбооны улсын иргэн П, УЕП асан Д нарын гэх мэт хэргүүд дурьдагдлаа. Мөн нууцалсан дугаараас ХЗДХ сайд Х.Нямбаатарыг заналхийлсэн байна.
ХУУЛИЙН сайд илрүүлж чадна · 2022/10/31
ХҮЧНИЙ байгууллагууд ямар ч нууцлалтай байсан УТСЫГ илрүүлэх боломжтой.
прокурорууд ажлаа хийхгүй юм даа · 2022/10/31
МОНГОЛ шударга прокурор, шүүгч, мөрдөгчтэй байсансан бол ДОРЛИГЖАВ, баярцогт гэгч луйварчин аль эрт шорондоо байх байлаа.
Ургамалцэцэг. · 2022/10/30
Хүүк Жэнк -ын холбоог шүүж чадахгүй байхаа, харж байгаа шүү гэж олон нийт хэлж байна.
Иргэн · 2022/10/30
Ерөнхийлөгч Хүрэлсүх төрийн мөнгө 14 тэрбумаар казино тоглосон хэргийг ил болгочих. Тэгвэл Нямбаатарт олон түмэн итгэх болно.
Зочин · 2022/10/29
Бат инженер · 2022/10/29
МАН-ыханаа бас яриач Хүрэлбаатараас эхлээд
ZOCHIN · 2022/10/28
BUHEL BUTEN MONGOL ULSIIN HUULIIN SAID N DARAMTLUULAHAAR ...ENE ULS BIE DAASAN ULS MUN UU... HETERHII AVILGACHID , BULEGLELIINHEE SHALNIIH N ALCHUUR BOLJDEE... ICHIHED YADGIIN...TUR ZASAG ,HUULI ,TCAGDAA TCEREG ARMI BUGDEEREE HOG L BOLJDEE,.....
bi beer syygeer har chaigaar ergej l syyna.muu bygdiin esreg?...Toroon hamgaalna!!!! · 2022/10/28
Mu hymyysees ard tyumen bid hamgaalna,har sanaatai hymyysiin yilsiig byteelgehgyig bid medne?....haraarai!!!tengeriin zarlig terdee...........ynenii telee ajillaj baibal hair eeree irne......haramsah yabdal baihgyi eee.......hamgiin nuuz chanadaar saidiigaa hamgaalnaa.............
Зочин · 2022/10/28
Зочин · 2022/10/28
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө
шаабар · 2022/10/28
Цаадуул чинь алж чадна шүү. Болгоомжтой байгаарай. Тэгээд тэмцлээ зогсоож болохгүй. Тэгэх тусам нь үнэнийг илчлэх нь зөв шүү. Ар талд чинь ард түмэн байгаа. Зогсоож болохгүй.