Өнөөдрөөс торгууль, татвараа төлөөгүй автомашиныг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүй
2022/11/01
Товчоодыг 2022.11.01 гэхэд цахимжуулах бэлтгэл ажил дуусчээ.
Ингэснээр нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг 3 секунд болгож байгаа аж. Энэ нь бүх терминалиудаар машин нэвтрэх боломжтой болно гэсэн үг.
Мөн хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болно гэж Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлж байсан юм. Тэгвэл өнөөдрөөс Улаанбаатар хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болж байна.
Жолооч төлбөр авах цэгтэй холбоотой санал, гомдол, мэдээллийг 70002413 утсаар холбогдон авах боломжтой аж.
Зочин · 2022/11/01
торгуулиа төлчөөд байхад арилахгүй байгааг яах ёстой юм?