УИХ-ын гишүүн асан, АН-ын Нарийн Бичгийн дарга, хуульч О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: " АН-ын гишүүд эвлэлдэн нэгдэхээр ажиллаж байгаа. Гэтэл С.Эрдэнэ, Х.Баттулга гэсэн хоёр нөхөр хоорондоо хуйвалдаж, энэ намыг хувийн компани болгох гээд байна. Энэ хоёр эрүүгийн хэрэгт барьцаалагдсанаасаа болоод АН-аар тоглоод байна. Энэ хоёр болих хэрэгтэй. С.Эрдэнэ мэдэгдэл хийхдээ Х.Баттулгыг Оросын тагнуул, төмөр замын гэмт хэрэгтэн гэсэн. Тийм учраас АН Х.Баттулгыг шалгуулахаар хуулийн байгууллагад өгсөн юм.

 

Бид УИХ-ын сонгуульд энэ хоёр хүнээр удирдуулахгүй. Намын удирдлагад нэр цэвэр лидерүүдийг сонгож оруулахаар ажиллаж байна.

 

С.Эрдэнийн хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээд нь 3 шатны шүүхээр ял авсан байна лээ, иймээс бид хуулийн байгууллагаас лавлагаа хүссэн. АН-ын байр хэн нэгэн компаний өмч байх ёсгүй. С.Эрдэнийн "Шонхор тауер"-т байж болохгүй. АН нэг хүний, нэг компаний нам байх ёсгүй. Дүрэм, үзэл санаанд суурилсан нэгдэл байх ёстой. С.Эрдэнэд бид АН-ын дараагийн даргыг сонгох процесст битгий саад бол гэж хэлж байгаа. УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь аль ч талд орохгүй, зөвшилцлийн талд орно гэж хэлж байна. Ер нь бол бид анхнаасаа С.Эрдэнийг сольж амжаагүй байна л гэж хамтарч байсан, гэтэл одоо нөгөөх маань намын даргыг солих ажилд саад учруулж эхэлчихлээ. АН-ын эвлэрлээс МАН-ынхан маш их айж байгаа юм байна лээ. С.Эрдэнэ Х.Баттулгыг шүүмжилж, шүүмжилчихээд одоо тэврэлдээд яваад байгаа нь гутамшиг" гэв.

 

Х.Цэцэн