Өнгөрсөн хоногт КОВИД-19-ийн 82 тохиолдол батлагдаж, халдварын тоо өсөж эхэллээ
2022/11/03
Коронавирусийн халдварын PCR-аар батлагдсан тохиолдлын тоо улсын хэмжээнд аравдугаар сарын 19-нд 14 болж буураад байсан бол эргээд өсөж эхэллээ.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт 82 тохиолдол PCR-аар батлагдсан байна. Үүний 35 нь Улаанбаатар хотод байгаа бол 47 нь орон нутагт бүртгэгджээ.
Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд Дундговь болон Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.
КОВИД-19-ийн батлагдсан тохиолдол
- аравдугаар сарын 24-нд 52 байсан бол
- 28-нд 103,
- 31-нд 110,
- арваннэгдүгээр сарын 2-нд 74 болж нэмэгджээ.
Зөвхөн аравдугаар сарын сүүлийн долоо хоногт нийт халдварын тоо 357 болж, өмнөх долоо хоногоосоо 3 дахин өсөв.
Ийнхүү батлагдаж байгаа халдварын тохиолдлуудын 87.9% нь шинж тэмдэг илэрсэн бол 12.1%-д нь шинж тэмдэг илрээгүйг ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээлээд байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад КОВИД-19-ийн нийт батлагдсан тохиолдол 985,445,
- нийт нас баралт 2,131,
- Нийт эдгэрсэн тохиолдол 1,000,505 байгаа бөгөөд
- 607 хүн хяналтад байна.