Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн “Нүхэн хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 154 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагдаж нас барсан тул цогцсыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 11.13-ны өдрийн 11:31 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашин, “Титан” загварын ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээг дотор хавчуулагдаж нас барсан иргэн Т /29 настай, эрэгтэй/, Б /17 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.