Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн(АШТ)-ий урьдчилсан шатны тоглолтууд өрсөлдөөн ихтэй үргэлжилж байна. 

Манай улсын шигшээ баг өчигдөр талбайдаа Вьетнамын шигшээ багийг 88:77 харьцаагаар хожсон. Монголын шигшээ баг "D" хэсэгт хуваарилагдсан бөгөөд урьдчилсан шатанд гурав тоглохдоо гурван хожил авсан амжилтаар хоёрдугаарт бичигдэж байна. 

Өнөөдөр Монгол болон Тайландын шигшээ баг 18:30 цагт өрсөлдөнө. Багуудын аль ялсан нь хэсгээ тэргүүлэх юм.

зураг

 

Ташрамд дурдахад, 2025 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны "C" болон "D" хэсгийн тоглолтуудын үеэр үзэгчдээс хамгийн сайн үнэлгээ авч буй тоглогчдыг шалгаруулахаар санал асуулга авч байгаа юм. Уг санал асуулгад Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир нэгдүгээрт бичигдэж байна. Та уг холбоосоор саналаа өгөх боломжтой.