Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нар энэ сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Дарь-Эхэд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 2-12 насны дөрвөн хүүхдийг галын аюулаас аварчээ.

Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зүтгэж ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох тэднийг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагнажээ.

зураг

 

“Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгийг дагалдах мөнгөн шагнал нь Засгийн газраас тогтоосноор 100,000 төгрөг байх журамтай байна.