Энэ долоо хоногт хоёр удаа бүх нийтээр амарна
2022/11/21
Энэ долоо хоногт хоёр удаа бүх нийтээр амарна. Тодруулбал, энэ сарын 24 болон 26-ны өдрүүдэд бүх нийтээр амарна.
Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ сарын 24-ний өдөр буюу энэ Пүрэв гарагт тохиож байгаа юм. Харин арваннэгдүгээр сарын 26-ны Бямба гарагт Улс тунхагласны өдөр.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад "өдөр зөөх" боломжийг хязгаарласан буюу тухайн таарсан өдөртөө л амардаг болсон.
Мөн тус хуульд ердийн ажлын хуваарьт ажлаас гадна нийтээр амрах өдрөөр ажлуулсан бол,
"109.4.Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.
109.5.Ажилтныг илүү цагаар, долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр шөнийн цагт ажиллуулсан бол энэ хуулийн 109.1, 109.2, 109.4-т заасан нэмэгдэл хөлс дээр шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно." гэж заасан.