Шатахууны саванд түймрийн улмаас үүссэн лагийг соруулах үеэр хайж байсан хоёр иргэний цогцсыг олжээ
2022/12/05
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Тэс петролиум” ХХК Шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/ дэлбэрсний улмаас гал гарч нэг ажилтан амиа алдсан бол хоёр ажилтныг хайж байгаа тухай ОБЕГ-аас мэдээлж байв.
Тус газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун агуулах нөөцийн саванд үлдсэн АИ-92 бензинийг соруулах ажиллагааг гал гарсан өдрийн 23:25 цагаас эхлэн арванхоёрдугаар сарын 2-ны 20:00 цаг хүртэл 372 тонныг 40 тоннын есөн авто цистернээр соруулж, тухайн компанийн хашаанаас гарган парклуулж, цагдаагийн хамгаалалтад авчээ.
Үүнээс гадна тухайн саванд гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулах үйл ажиллагаа явагдсан байна. Энэ үеэр сав руу унасан байх магадлалтай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаанд онцгой байдлын, цагдаа, эмнэлгийн байгууллага, “Тэс петролиум” компанийн ажилтнууд ажиллаж 49 настай, эрэгтэй, 43 настай, эмэгтэйн цогцсыг гаргаж Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Зочин · 2022/12/08
Энэ юунаас болсон бэ гэвэл үхэж далд орсон ардчиллаас. Хүний эрх гэж хуцаж хөдөөнөөс бичиг үсэггүй хэдэн мянган малнуудыг хот руу цувуулснаас болсон. Тэд нар нь хотод ирээд янз бүрийн ажилд орчихоод заавар журам хэлээд байхад ойлгохгүй эсрэгээр нь яг мал шиг хийдэг байхгүй юу. Тийм л юм болсон энэ гурван хүний амийг үхэж далд орсон ардчилсан нам, ардчиллаас нэхэх ёстой.
DR. PRADHAN · 2022/12/07
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)