Солонгос Улсын нийслэл Сөүл хотын Итаевон дүүрэгт 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Halloween буюу сүнсний баяр тэмдэглэхээр цугласан маш олон хүн ухаан алдаж, зүрх нь зогссон талаар олон улсын хэвлэлүүд мэдээллэж байсан. Үүнээс болж 120 хүн амь насаа алдаж, 150 гаруй иргэн хүнд, хөнгөн бэртэл авсан бөгөөд амь насаа алдсан хүмүүсийн дийлэнх нь залуучууд байсан.

Юунаас болж амь насаа алдсан шалтгаан нөхцөлийг тогтооход хэт бөөгнөрч шахцалдсаны улмаас хүмүүсийн ихэнх нь бусдын хөлд гишгэгдэж, тухайн газраас гарах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс уг эмгэнэлт хэрэг гарсан байна.

Өнөөдөр /2022.12.05/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай болох Жанжин Сүхбаатарын талбай дээр болж буй жагсаал цуглаан нь дээрх үйл явдалтай ижил түвшинд хүрч, иргэд засгийн газар луу орохын тулд хэт их бөөгнөрөл үүсгэж, шахцалдсаны улмаас амь нас болон эрүүл мэндээрээ хохирч болзошгүй эрсдэл үүсэх магадлалтай тул иргэд та бүхэн хэт их бөөгнөрөл үүсгэхгүй, тайван замаар жагсаал цуглаанд оролцоно уу. Мөн жагсаал цуглаанд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ дагуулан оролцож байгаа тул хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, хараа хяналтгүй орхихгүй байх, өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэд тань гэртээ байхгүй тохиолдолд хаана, хэнтэй юу хийж байгааг нь асууж тодруулан гэмт хэрэг, зөрчилд холбогдож хохирохоос урьдчилан сэргийлээрэй.

Түүнчлэн нөхцөл байдал хүндэрвэл жагсаалыг албадан тараана хэмээн холбогдох хуулийн байгууллагаас жагсагчдад санамж хүргэж байна. 

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал: Иргэдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа энэхүү жагсаал нь бүртгэлгүй хийгдэж байгаа ч цагдаагийн байгууллагаас иргэдийн үг хэлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэж мөн  аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.  Гэвч тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байсан жагсаалыг далимдуулж нийгмийн дэг журмыг бүлэглэн зөрчих, архидан согтуурах, агуулга зорилгыг өөрчлөх үйлдлүүд гарч байна. Тухайлбал, жагсаал цуглааныг далимдуулж нүүрсний хулгай хэрэгт холбогдон шалгагдаж буй “ЭТТ” ХК-ны өмнөх удирдлагууд олон нийтийн цахим сүлжээг ашиглан өөрийн ажилчдаа болон иргэдийг жагсаал цуглаанд уриалж, эмх замбараагүй байдлыг үүсгэж байна. Мөн бага насны хүүхдүүдийг татан оролцуулах, төрийн эрхийг хууль бусаар авах зэрэг хууль бус үйлдлүүдийг хийж байна.

Өнөөдрийн жагсаалын үеэр гацуур мод шатаасан иргэнийг шалгахад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Мөн дөрвөн иргэн дарагдаж, хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна гэлээ.