Нэг ч иргэнийг баривчилж, саатуулаагүй
2022/12/06
Өчигдөр болсон жагсаалын үеэр нэг иргэнийг саатуулж баривчилсан гэх мэдээлэл гараад байсан билээ. Тэгвэл талаар ЦЕГ-н хэвлэл мэдээллийн албаны өгсөн тодруулгад, цагдаагийн байгууллагаас нэг ч иргэнийг баривчилсан, саатуулсан зүйл байхгүй байна.
Талбайн гацуур мод шатаасан 1, талбайн цагдаагийн постны цонх хагалсан 1, нийт 2 иргэнээс холбогдох тайлбар, мэдүүлгийг авсан байгаа. Бусдаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө саатуулсан, баривчилсан ажиллагаа байхгүй болно.
Харин өнөөдрөөс бусад гарсан зөрчилд холбогдох хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авч дууссаны дараа эргэж мэдээллэх болно гэжээ.
Зочин · 2022/12/06
барих саатуулах ямарч гэм буруу байхгүй үнэхээр арга ядсандаа нэг хоёр хашаа эвдээ л биз нүүрсний хулгайн дэргэд ёстой юу ч биш шүү