Найман хүнийг "нүүрсний хулгай"-н асуудлаар баривчилсан уу
2022/12/08
АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр /2022.12.7-8 нд шилжих шөнө/ нүүрсний хэрэгтэй холбоотойгоор томоохон гүйцэтгэх ажиллагаа явуулж, Прокурорын зөвшөөрөл бүхий уг ажиллагааны үеэр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл цахим орчинд тарж эхэлжээ.
Тодруулбал, "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилжээ.
Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрчээ. Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
ЗОЧИН · 2022/12/08
Хулгайчуудын гэр бүл үр хүүхэд,ах дүү хамаатан садных нь
zailsgyi yumaa amsana daa?.... · 2022/12/08
hynii synal gedeg toroos dees garaad yabchihaj dee....ene bol erligryygee yaralttai odhohiinn tohiolol men dee!!!
Зочин · 2022/12/08
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухардалд орсон удвал ард түмэн босно шүү