УИХ-ын дарга Г.Занданшатар авлигачдын хөрөнгийг хураадаг хуультай болно гэв
2022/12/09
УИХ-ын өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар авлигачдын хөрөнгийг хураадаг хуультай болох талаар мэдээллээ.
Тодруулбал: “Ирээдүй хойч үеийн боломжийг үгүй хийж, хулгайлж байгаа авлигач, хулгайч нартай хатуу тэмцэхийн тулд эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ёстой.
Жагсаж буй залуучууд Эрүүгийн хуулийн 22.1-ийг яриад байна. Энэ хуулийн ялын бодлогыг чангатгах, авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлалт үзүүлэхгүй байх, хөрөнгө хураах ял бий болгох зэрэг өөрчлөлтүүдийг нэн тэргүүнд хийе” гэв.
Ташрамд дурьдахад жагсагчид эхлээд нүүрсний хулгайчдын нэрсийг зарла гэж байсан бол сүүлдээ тэдгээрийн хөрөнгийг хураа гэж шаардаж эхэлсэн юм.
Зочин · 2022/12/09
Пүүк Зандак 2 хөрөнгөгүй болсоон
Зочин · 2022/12/09
Маш сайн байна. Энэ эрх зүйн орчин дээд зэргээр дутаад байсан юм шүү дээ