Х.Нямбаатар: АТГ болон мөрдөн шалгах багаас нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг өөрсдөө мэдээлэхээр боллоо
2022/12/13
Нүүрсний гэх гэмт хэрэгтэй холбогдуулан явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг өнөөдөр зарлана гэдгээ жагсагчдад амласан билээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотой шалгагдаж байгаа хүмүүсийн нэрийг зарлах ажлыг зохион байгуулъя гэсэн.
Дөнгөж сая орж ирэхийн өмнө мөрдөн шалгах баг ахалж байгаа хүмүүстэй холбогдлоо. Тун удахгүй бид хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зар өгч, өөрсдийн байранд мэдээлэл өгнө. Хэн нэг хүнийг хэлмэгдүүлж, ял завшуулж болохгүй тул ганц хоёр тодруулах ажил байна. Шалгаж байгаа хүмүүсээс Тайлбар мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байгаа учраас хугацаа ороод байна. Өнөөдөртөө багтаж мэдээлэл өгье гэсэн" хэмээв.
Зочин · 2022/12/13
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум суурин бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухардалд орсон
Бат инженер · 2022/12/13
Өөрийнхөө намын хулгайчдыг яаж авч үлдэх вэ гэхээс өөр юм та нарт алга уу. Амарбаясгалан нэг бол намынхаа ажлыг хий. Нэг бол төрийнхөө ажлыг хий. Ярьж байгаа царайг нь ээ хөөе