Намдаа үнэнч нь НҮҮРСЧИН, намаасаа урвасан нь САЙД болно
2022/12/19
Үнэнч бус нь тушаал дэвшиж, үлгэрлэж “үлдсэн” нь муу муухайг үүрдэг АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын дунд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн цохиж явна.
Нүүрсчнээрээ цоллуулж яваа түүнд нүүрстэй холбогдох ганц ч компани байхгүй нь иргэдэд гайхшрал төрүүлээд байгаа юм. Энэ тухайгаа ч тэрбээр хэвлэлд ярьж “Би нүүрсний хулгайн талаар юу ч мэдээгүй сууна. Хууль хяналтын байгууллагаас ч намайг дуудаж, шалгасан зүйл байхгүй. Надад нүүрстэй холбоотой нэг ч компани байхгүй. Бодвол намайг Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж байсан гэдэг агуулгаар холбогдуулан ийм мэдээлэл хийж байгаа юм байлгүй. АТГ-аас шаардлагатай бол дуудах байх. Би нүүрсний хэрэгтэй ямар ч хамаагүй" хэмээн онцолсон удаатай. Үнэхээр ч тийм. Хилийн манаанд гарч яваад, гишүүн болсон хүнд нүүрсний асуудал ямар хамаа байхав.
Гэтэл түүнтэй хамт 2020 оны Улсын Их хурлын сонгуулиар Дорнод аймгаас сонгогдсон Х.Болорчулуун цэвэр ариун нэр зүүж, улмаар Хөдөө аж ахуйг хариуцсан сайдын сэнтийд заларсан. Тэрбээр одоогоос 10 жилийн өмнө МАН-аас гарч, намаа муу муухайгаар хэвлэлд ярьж, дахин тус намаас нэр дэвшихгүйгээ зарлаж явсан нэгэн.
Ямартаа ч, нэг тойргоос сонгогдсон хоёр гишүүний “ах” намдаа эзлэх байр суурь, үнэ цэнэ дээрх жишээ дээр харагдаж байна. Үнэнчээр зүтгэсэн нь муу муухай нэр зүүж, үнэнч бусаар явсан нэг нь тушаал дэвшиж дээшлэх нь ШУДАРГА ЁС мөн үү?
Зочин · 2022/12/19
Удахгүй болох 24 оны ИХ-ын сонгуульд намуудын мөрийн хөтөлбөрийг үнэлэхдээ ОУ-д нэмж өр тавихгүй энэ өрөөс төлж эхлэх улс төрийн нам түүний гүшүүдийг сонгоцгоое ард түмээн бид ирээдүйд эх ороноо алдаж магадгүй